Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая

мал аж ахуй дах хүүхдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зөвөлгөө

Монгол Улс хүн ам цөөтэйн дээр нийт хүн амын 40.4 хувь буюу 1049.2 мянга нь 19 хүртэл насны хүүхэд, залуучууд эзэлдэг харьцангуй залуу хүн амтай орон юм. Түүнчлэн хүүхэд багачуудынхаа боловсрол, эрүүл мэндийн төлөө их анхаарал тавьж хүүхдэд ерөнхий боловсролыг үнэгүй олгодог, эрүүл мэндийг нь үнэ төлбөргүй хамгаалдаг орон. Гэсэн хэдий ч хүүхдийн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчих хөдөлмөрийг нь мөлжих, эрүүл мэндээр хохироох тохиолдол гарсаар байна. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага /ОУХБ/-ын Хүүхдийн хөдөлмөрийг утсгах хөтөлбөр /АЙПЕК/, Монгол улсын Засгийн газартай хамтран “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжих төсөл”-ийг 2005 оны 10 сараас эхлэн 2009 оны 12 сарын 31 хүртэл хэрэгжүүлж байна. Энэхүү АЙПЕК-ийн төслийн хүрээнд сонгон авсан аймаг, Улаанбаатар хотод алт, жонш, нүүрсний албан бус уурхай, хөлсний хөдөлмөрийн албан бус хэвшил (зах дээр ачаа зөөх, гэрийн үйлчлэгч хийх, хог хаягдал түүх), хөдөө аж ахуй (айлд мал маллах, тариа, ногооны талбайд удаанаар ажиллах г.м.), хүний үндсэн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа (бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах) зэрэг хэлбэрүүдэд илүүтэйгээр анхааран улсын хэмжээнд нийт 6000 хүүхдийг ХХТХ-ээс урьдчилан сэргийлж, хөндийрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний Статистикийн Газраас 2002-2003 онд Ажиллах хүчний судалгаатай хамтатган явуулсан. Хүүхдийн Хөдөлмөрийн анхны судалгааны тайланд Монгол Улсад 5-17 насны эдийн засгийн идэвхтэй нийт 68580 хүүхэд байсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь буюу 91.7 хувь нь мал аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж байна1 гэж мэдээлжээ. 2006-2007 онд хийсэн мөн судалгаагаар нийт 71330 хүүхэд эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 88,9% нь ХАА, ан агнуур, ойн аж ахуйд ажиллаж байна2 гэжээ. ХАА-д ажиллаж буй хүүхдийн хөдөлмөр, ахуйн нөхцөл байдлын талаар анхны судалгааг3 АЙПЕК хөтөлбөрийн захиалгаар 2001 онд хийжээ. Уг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн бараг тэн хагас нь ямар ч цалин хөлсгүй ажилладаг. Төлбөртэй ажилладаг хүүхдүүдийн дийлэнх олонхи нь мөнгөн бус хэлбэрээр, ихэвчлэн хувцас, хоол хүнс хэлбэрээр хөлсөө авдаг байна. Бичгээр хийсэн гэрээ, хэлцэл байдаггүй тул хүүхдүүдэд төлж буй хөлс нь тэдний хийж буй ажилтай харьцуулахад маш бага байдгаас гадна хүүхдүүд, өөрийн эрхээ хамгаалах ямар нэг шаардлага тавих боломжгүй болдог гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Мөн ҮСГ-ын судалгаагаар ч хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн 89,5% нь өрхийн үйлдвэрлэлд цалин хөлсгүй ажилладаг, 68,9% нь сургуулийн өмнөх насны хүүхэд байна4 гэжээ. Тэрчлэн ХАА-д ажиллаж буй хүүхдүүд ихэвчлэн бага насны, сургууль завсардсан хүүхдүүд байдаг, ахлах ангийн хүүхдүүдийн хувьд ч бичгийн гэрээгүй ажилладаг нь харагдаж байна.5 гэжээ. Энэ бүхнээс үзэхэд малчны хүүхэд сургууль завсардан мал аж ахуйд хөдөлмөр эрхлэхээр хоцрох тохиолдол цөөн биш байгаа төдийгүй энэ талаарх ойлголт хангалтгүй байгаагийн дээр хүүхэд насандаа сурч хөгжих боломж нөхцөл хязгаарлагдаж улмаар хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрүүд мал аж ахуйн салбарт байх магадлал өндөр байна. Монгол улс уламжлалт нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. 2008 оны эцсийн байдлаар 227.5 мянган өрхөд 43.3 сая мал тоологдсон бөгөөд тэдгээрт нийтдээ 360.2 мянган хүн хөдөлмөрлөж байна. Мал аж ахуйд хөдөлмөр эрхлэгч өрхийн 44.6 хувь нь 100 хүрэхгүй малтай ядуу амьдралтай. Нийт малчдын 46.9 хувь нь 16-35 насны, 40 хувь нь 36- 55 насны, 13 хувь нь 56-аас дээш насны хүмүүс байгаа юм. Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл нь өвөл хаврын хүйтэн, зуд, цасан болон шороон шуурга, зуны хэт халуун, ган зэрэг байгаль, цаг уурын эрсдэл бэрхшээлтэй нөхцөлд явагддагийн хувьд хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулан үзэж болно. УИХ-ын 2009 оны 39 дүгээр тогтоолоор “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлан гаргаж малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх зэргээр тэдний тав тухтай амьдрах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлогын үндсэн зорилтуудыг тодорхойлжээ. Тус баримт бичигт мал аж ахуйн хөдөлмөрийн харилцааны хэв шинжийг судалж, туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх, хүүхэд хөдөлмөр эрхлэх нөхцөл, шалгуурыг тодорхой болгон тус салбар дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг арилгах бодлогыг хэрэгжүүлэхээр заасан нь чухал ач холбогдолтой юм. Энэ бүхнээс үзэхэд манай оронд мал аж ахуй дахь хүүхдийн хөдөлмөрийн онцлогийг нарийвчлан судалж, нүүдэлчдийн амьдрал, уламжлал, зан заншлийг харгалзсан хөдөлмөр эрхлэлтийн зохистой хэлбэрийг эрж хайх, хүүхэд боловсролоор хоцрохгүй байх, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд илүү анхаарал тавих шаардлагатай болсон байна. МАА-н салбарт ажил эрхэлж байгаа хүүхдүүдийн дотор 9-12 насны хүүхэд 9.9 хувийг эзэлж байгаа нь ерөнхий боловсролын шатлалаар нь авч үзвэл бага боловсролын шатанд суралцаж байх ёстой хүүхдүүдийн эзлэх хувийн жин харьцангуй бага, харин дунд болон ахлах ангид суралцаж байх ёстой хүүхдүүд дийлэнх хувийг буюу 90.1 хувийг эзэлж байгаагийн олонх нь 15-аас дээш насны эрэгтэй хүүхдүүд байна. Энэ нь мал аж ахуйн салбарт 15-18 насны эрэгтэй хүүхдүүд гол ажиллах хүч нь болж байгааг харуулж байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хувьд 44.1 хувь нь дундаж амьдралтай гэсэн бол 31.2 хувь нь амьдрал хүрэлцдэггүй гэж хариулсан нь өрхийн орлого багатай, амьжиргааны баталгаажих төвшингээс доогуур байх нь хүүхэд мал аж ахуйн хөдөлмөр эрхлэх нэг шалтгаан болж байна. 10 3.2 Мал аж ахуйн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн боловсрол 3.2.1 Сургуульд хамрагдалтын төвшин Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 22.4 хувь нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, 33.9 хувь нь албан бус боловсролын дүйцсэн сургалтанд хамрагддаг гэж хариулсан бол 41.4 хувь нь сургууль завсардсан, 2.3 хувь нь огт сургуульд суралцаж байгаагүй байна. Энэ нь Үндсэн хууль, Боловсролын тухай болон Бага, дунд боловсролын тухай хуулиудад Монгол улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй гэж заасны дээр хэрэв хүүхэд сургууль завсардах, огт сурч байгаагүй тохиолдолд хүүхэд, насанд хүрэгчдэд орой, эчнээ, бусад хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлэх буюу тусгай хөтөлбөрөөр мэдлэг олгох ёстой гэсэн заалт орон нутагт хангалтгүй хэрэгжиж байгааг Сургуулийн насны хүүхдүүдийн боловсролын байдлыг илтгэх үзүүлэлтүүдийг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн насны бүлгээр дээрх зурагт харуулав Хөвсгөл аймгаас судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн (n=60) 95 хувь нь сургууль завсардсан гэж хариулсан нь анхаарал татахаар асуудал болж байна. Мал малладаг хүүхдүүдийн өдөрт ажилладаг цаг хүүхдүүдийн олонхи нь 9-12 ба түүнээс дээш цагаар ажилладаг гэж хариулснаас үзвэл ажлын цаг урт байгааг харуулж байна. Сургууль завсардсан болон дүйцсэн сургалтанд суралцдаг хүүхдүүдийн 69.6 хувь нь 1- 4 дүгээр ангиасаа сургууль завсардсан байна. Өөрөөр хэлбэл ЕБС-ийн бага боловсролын шатанд хүүхдүүд мал маллахаар сургууль завсардах үзэгдэл илүүтэй байна. Асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагаас үзэхэд зах зээлийн шилжилтийн эхэнд нэгдэл, сангийн аж ахуйн малыг хувьчлах үед малчид эрэгтэй хүүхдээ сургуулиас гаргаж МАА-н хөдөлмөр эрхлүүлэх сонирхол нэлээд түгээмэл байжээ.. Судалгааны мэдээлэл цуглуулах үеэр зарим аймагт сургуулийн дотуур байрны хүүхдүүд шалан дээр сууж хичээлээ хийж байсан билээ. Хүүхэд 6 наснаас нь ЕБС-д сургах болсноор дотуур байрны хүрэлцээ улам муудсан, дээр нь малчин өрх хоёр тасарч гэрийн эзэгтэй нар сумын төв дээр хүүхдээ харж, өрхийн тэргүүнүүд нь хөдөө малаа маллах болсон тохиолдол олон байна. Малчин өрх сургуулийн хүүхдээ даган хөдөө, сумын төвд 2 тасран амьдрах болсон. Айлын мал малладаг хүүхдүүдийн 57 хувь нь тэдний эцэг эх нь ажил олгогчтой аман тохиролцоо хийдэг, 22,0 хувь нь мал малладаг хүүхэдтэй өөртэй нь тохиролцдог, 21,0 хувь нь ямар нэгэн гэрээ хэлцэл огт хийгээгүй гэж хариуллаа. (Зураг 3.9) Хэдийгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь хүүхдээ төлөөлөн ажил олгогчтой аман тохиролцоо хийдэг ч хүүхдийн ажлын хөлс, нөхцөл, хамгаалалт, аюулгүй байдлыг орхигдуулдаг байна. Мөн 16-аас доош насны хүүхдүүд бие даан хөдөлмөрийн болон иргэний харилцаанд оролцох боломжгүй тул хүүхэдтэй хийж буй аман тохироо, гэрээ хэлцэл нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. Харин мал аж ахуйн ажлыг дадлага олгох зорилготойгоор хийж байгаа гэж үзэх тохиолдолд 14 насанд хүрсэн хүүхэдтэй эцэг эхийн зөвшөөрлөөр хөдөлмөрийн гэрээ хийж, нөхцөл, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах боломжтой байдаг. Гэвч мал аж ахуйд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд нь ямар ч эрх зүйн хамгаалалтгүй болох нь судалгааны явцад харагдлаа. Өнөө үед хамгийн тулгамдаж буй ийм гэрээ, хэлцлийн загварыг гаргаж мөрдүүлээгүй байна. Өөрийн малаа малладаг хүүхдүүдийн хувьд гэрээ хэлцэл, хөдөлмөрийн хөлсний талаар ямарч төсөөлөлгүй байлаа.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 15 -р хуудас Нийт хуудасны тоо: 22 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

bujee
bob
munhtuya
gantulga
ch.boldoo
soyombo
monjig
ganaa
altnaa
buyanaa
h.altaa
buj
enhbold

Ангилалууд

ñóðàã÷äàä ºãºõ зөвлөмж
Судалгаа
сургалтын хэрэглэгдэхүүн
цахим хичээл
видео хичээл
гэрийн даалгавар
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
мэдээ мэдээлэл
Бие даалт
Цахим ном

Сүүлийн бичлэгүүд

Цахилгаан схем
соронзон орон
Цахилгаан хэлхээ
соронзон
Хүчний хэлбэрүүд/9-р анги/
10-р анги /Механикийн физик үндэс/
Физик
Цахилгаан орны хүчлэг
Цахилгаан
ЭЕШ-д бэлтгэгчдэд/Механик/
хүүхдийн тоглоом сонгоход физикийн мэдлэг хэрэгтэй юу?
физик гэж юу вэ?
9-р анги цахилгаан
11-р анги
Физикийн Ерөнхий Шалгалтанд бэлтгэгчдэд өгөх зөвөлгөө

Найзууд

сургалтын блог Сургалтын блог altnaa



:-)
 
xaax