Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая

11-р анги

17:05 , 2012-06-07 .. Бичигдсэн: гэрийн даалгавар .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Физикийн Ерөнхий  Шалгалтын агуулга:

 

Ерөнхий Боловсролын сургуулийн 9- 11 ангид физикийн хичээлээр судалж буй агуулгыг бүлэглэж,  дараах багцуудыг хамарсан байхаар шийдвэрлэв. Үүнд: 

 

1.      Бодисын бүтэц, түүний ерөнхий шинж  чанар 

·         Бие: масс, нягт, эзэлхүүн, дулаан ба цахилгаан дамжуулах чанар, дулаан багтаамж  зэрэг бодисын физик шинж чанарыг илэрхийлсэн хэмжигдэхүүнүүд, тэдгээрийн физик утга, хэрэглээ

·         Бодисын агрегат төлөв, тэдгээрийн онцлог шинж чанар, фазын хувирал

·         Бие, молекул, атом, цөмийн бүтэц,

·         Бодисын макро ба микро шинж чанарын холбоо

 

2.      Хөдөлгөөн ба хүч

·         Давших ба эргэх хөдөлгөөн: зам, шилжилт, хурд, хурдатгал, импульс....

·         Механик хүчнүүд: хүндийн хүч, биеийн жин, харимхайн хүч, үрэлтийн хүч, биед олон хүч үйлчлэх

·         Ньютоны хуулиуд, импульс хадгалагдах хууль. хэрэглээ

·         Биеийн тэнцвэр, тэнцвэрийн нөхцөл

 

3.    Ажил, чадал, энерги

·         Энергийн хэлбэрүүд: Механик, дулаан, цахилгаан, гэрлийн энерги

·         Ажил, чадал, дулаан, дотоод энерги

·         Энерги хадгалагдах ба хувирах хууль, түүний хувилбарууд: (Чөлөөт уналтын үеийн энерги, Термодинамикийн 1-р хууль, Жоуль-Ленцийн хууль, Фотоэффектийн Эйнштейний хууль) 

·         Энерги хадгалагдах хуулийн хэрэглээ  ( цахилгаан, дулаан, механик дахь) 

 

4.    Молекул кинетик  онолын үндэс

·         МКО –ын үндэслэл

·         Хийн хуулиуд. Изо процессууд

·         Төлөвийн диаграмм

5.    Цахилгаан гүйдэл

·         Тогтмол гүйдлийн цахилгаан хэлхээ, Омын хууль

·         Хувьсах гүйдлийн цахилгаан хэлхээний онцлог

6.    Орон

·         Таталцлын орон. Ертөнц дахины таталцлын хууль

·         Цахилгаан орон, хүчлэг, потенциал, хүчний шугам

·         Соронзон орон, соронзон индукц, соронзон орны шугам

·         Цахилгаан соронзон орон, цахилгаан соронзон индукц

·         Орон дахь биеийн хөдөлгөөн

7.    Хэлбэлзэл, долгион

·         Механик хэлбэлзэл, математик дүүжин, пүршин дүүжин

·         Цахилгаан соронзон хэлбэлзэл, Томсоны томъёо

·         Долгион, долгионы урт, давтамж, хурд

8.    Гэрэл ба гэрлийн квант шинж

·         Геометр оптик: Гэрэл тарах, Гэрлийн ойлт ба хугарал

·         Гэрлийн квант чанар: Фотон, Фото эффект

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Физикийн Ерөнхий  Шалгалтын  түгээмэл тест

 

 

1.    Савлуур дээр тоглож  буй хүүхдийн хөдөлгөөнийг ямар хөдөлгөөн гэх вэ?

 

A.   Тойргоор эргэх

B.    Давших

C.   Хурдсах хөдөлгөөн,

D.   Хэлбэлзэх хөдөлгөөн,

E.   Удаашрах хөдөлгөөн

 

2.    Доорхийг зөв харгалзуулна уу.

a.    хурдатгал                                   1.нэгж

b.    чөлөөт уналт                              2.үзэгдэл

c.    м/с                                                      3. хэмжигдэхүүн

d.    шугам                                         4. ухагдахуун

e.    траектори                                   5.хэмжигч багаж

1е, 2а, 3d,4b, 5c 1c, 2b, 3a, 4e,5d1a, 2b, 3c, 4d, 5e 1e, 2d, 3c, 4b, 5a1d, 2b, 3c, 4a, 5e    

 

 

3.    Идеал хийн загварт . . . . . . . . . . . . . гэж үздэг.

            I. . . . молекулууд таталцдаггүй . . .

            II. . . . Молекулууд хувийн хэмжээгүй . . .

A.   Зөвхөн I       

B.   Зөвхөн II      

C.   I ба II 

D.   Аль нь ч биш

E.   Мэдэхгүй

 

4.    Давсны молекул хэдэн атомтай вэ?

1234NA 

 

5.    Ижил масстай шингэн сүү ба мөсний аль нь их эзэлхүүнтэй вэ?

Ус Мөс Ижилхэн Тухайн нөхцлөөс хамаарнаМөс хүнд

 

6.    Бурууг нь дугуйлна уу?

A.   Бөмбөлөг толины фокусын зай нь муруйлтын радиусынхаа хагастай тэнцүү байна.

Гэрэл 2 орчны зааг дээр чиглэлээ өөрчлөхийг ойх гэнэ. C.   Тусгалын өнцөг нь ойлтын өнцгөөсөө бага байна Когерент долгионууд давхцан тарахдаа интерференцлэгдэнэХавтгай толинд үүсэх дүрсийн хэмжээ биеийн хэмжээтэй адилхан байна

 

7.    Бүх ертөнцийн таталцлын хуулийн томьёоллыг олж заана уу?

F = g m1 m2/R2 F = mgF = maF = g m1 m2/RF = mgh

8.    Хийн дотоод энергийг дараах илэрхийллүүдийн аль нь зөв илэрхийлж байна вэ?

Хийн дотоод энерги нь түүний молекулуудын эмх замбаараагүй хөдөлгөөний кинетик энергийн нийлбэртэй тэнцүү,Хийн дотоод энерги нь түүний молекулуудийн харилцан үйлчлэлийн  потенциал энергийн нийлбэртэй тэнцүү,Хийн дотоод энерги нь түүний молекулуудийн  эмх замбаараагүй хөдөлгөөний кинетик энерги ба харилцан үйлчлэлийн потенциал энергийн нийлбэртэй тэнцүү,Дотоод энергийн ойлголт бодит хийд утгагүй ,Хийн дотоод энерги нь түүний молекулуудийн  эмх замбаараагүй хөдөлгөөнөөс хамаарахгүй,

 

9.    Гэрлийн цацраг  агаараас шилэн дээр тусчээ. Аль зурагт цацрагийн цаашдын явцыг  хамгийн зөв дүрсэлсэн байна вэ?

                                                                                                            

         А.                         В.                          С.                       D.                            E.

 

10. Утсанд зүүсэн бөмбөгийг нум сумаар харвав. Сум зоогдсон бөмбөг хазайв. Сумны хурдыг ихэсгэвэл сумтай бөмбөгийн хазайлт хэрхэн өөрчлөгдөх вэ?

A.   Ихэснэ.  

B.   Багасна 

C.   Өөрчлөгдөхгүй 

D.   Тодорхойлох боломжгүй 

E.   Өөрчлөгдөнө

 

11. Хоёр жижигхэн шарик бие биеэсээ тодорхой зайд байрлана. Тэдгээрийн хоорондох зайг 2 дахин ихэсгэвэл харилцан үйлчлэлийн хүч нь яаж өөрчлөгдөх вэ?

2 дахин багасна2 дахин ихэснэ4 дахин багасна4 дахин ихэснэӨөрчлөгдөхгүй

           

12. Цуваа холбогдсон  6 Ом, 4 Ом эсэргүүцлүүд дээрх гүйдэл, хүчдлийн хэмжээний  аль нь их вэ? Энэ хэлхээний ерөнхий хүчдэл нь 24 В. 

1)    6 Омын эсэргүүцэл дээрх гүйдлийн хүч

2)    4 Омын эсэргүүцэл дээрх гүйдлийн хүч

3)    6 Омын эсэргүүцэл дээрх хүчдэл

4)    4 Омын эсэргүүцэл дээрх  хүчдэл

A.   1 ба 4,

B.   2 ба 3,

C.   2 ба 4,

D.   1 ба 3,

E.   Зөв хариулт алга

 

13. 12-р даалгаврын нөхцлийг ашиглан ерөнхий эсэргүүцэл, ерөнхий гүйдлийн утгыг олно уу.

A.   10 Ом,        10 А

B.   2.4 Ом ,      10 А

C.   10 Ом,         2.4 А

D.   10/24 Ом,   10 А

Зөв хариулт алга

 

14. 100 см урт математик дүүжин 400 хэлбэлзэх хугацаанд 64 см урт математик дүүжин хэдэн удаа хэлбэлзэх вэ?

A. 500,    B. 320 ,    C. 625,  D. 256  E. Зөв хариулт алга

 

 

15. Зурагт усны температур (Т,К) шингээсэн дулаанаас хэрхэн хамаарсан графикыг үзүүлэв. Графикын cd хэсгийн өгөгдлүүдийг  ашиглан усны массыг тодорхойлно уу? Усны хувийн дулаан багтаамж 4200

А. 100 г      В. 500 г          С. 1 кг             D. 1.5 кг         E. 2 кг

 

16. Хэрэв нэг атомт идеал хийн дотоод энерги 900 Ж. Хийн эзэлхүүн 4 л бол даралтыг ол.

      А. 0.75*105 Па     В. 2.25*105 Па         C. 1.5*105 Па   D. 3*105 Па     E. 4.5*105 Па

 

17. Хэлбэлзлийн хүрээний цахилгаан-соронзон гармоник хэлбэлзлийн үед конденсаторын цахилгаан орны энергийн хамгийн их утга 50 Ж, ороомгийн соронзон орны  энергийн хамгийн  их утга 50 Ж-тай тус тус тэнцүү байв. Хүрээний цахилгаан соронзон орны бүрэн энерги хугацаанаас хамаарч хэрхэн өөрчлөгдөх вэ?

A. 0 Ж-50 Ж хүртэл өөрчлөгдөнө.           B. 0 Ж-100 Ж хүртэл өөрчлөгдөнө      C. Өөрчлөгдөхгүй бөгөөд 100 Ж-тай тэнцүү  D. Өөрчлөгдөхгүй бөгөөд 50 Ж-тай тэнцүү     E. A-D-д зөв хариулт байхгүй.

 

 

18. Буудал дээр зогсож  буй хүнд галт тэрэг холдох тусам дууных нь  сонсогдолт сулардагын учир юу вэ? Дараах хариултуудаас зөвийг сонгоорой?

1. Үүсгэгчээс холдох тусам дуу илүү их орон зайд тарах учир

2. Дууны энерги замдаа шингэх учир

3. Дууны тарах хурд багасна

А. 1, 2, 3

В. 1 ба 2

С. 2 ба 3 

D. 1 ба 3

E. A-D-д зөв хариу байхгүй

 

19.   1 м2 талбайтай хавтгай хүрээ 1 Тл индукцтэй нэгэн төрлийн соронзон оронд оршино. Хүрээний хавтгай индукцийн вектор -д перпендикуляр болно. Хүрээний хавтгайг индукцийн вектор -тэй параллель болтол эргүүлбэл хүрээгээр гарах соронзон урсгал яаж өөрчлөгдөх вэ?

A.   2 Вб-ээр ихэснэ.  

B.   1 Вб-ээр ихэснэ. 

C.    Өөрчлөгдөхгүй 

D.   1 Вб-ээр багасна.

E.   2 Вб-ээр багасна.

20.  Биеийн харимхай деформацийн хэмжээг 2 дахин багасгавал түүний потенциал энерги яаж өөрчлөгдөх вэ?

A.   2 дахин ихэснэ.  

B.   4 дахин ихэснэ. 

C.   Өөрчлөгдөхгүй 

D.   2 дахин  багасна.

E.   4 дахин  багасна.

 

 



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 22 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

bujee
bob
munhtuya
gantulga
ch.boldoo
soyombo
monjig
ganaa
altnaa
buyanaa
h.altaa
buj
enhbold

Ангилалууд

ñóðàã÷äàä ºãºõ зөвлөмж
Судалгаа
сургалтын хэрэглэгдэхүүн
цахим хичээл
видео хичээл
гэрийн даалгавар
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
мэдээ мэдээлэл
Бие даалт
Цахим ном

Сүүлийн бичлэгүүд

Цахилгаан схем
соронзон орон
Цахилгаан хэлхээ
соронзон
Хүчний хэлбэрүүд/9-р анги/
10-р анги /Механикийн физик үндэс/
Физик
Цахилгаан орны хүчлэг
Цахилгаан
ЭЕШ-д бэлтгэгчдэд/Механик/
хүүхдийн тоглоом сонгоход физикийн мэдлэг хэрэгтэй юу?
физик гэж юу вэ?
9-р анги цахилгаан
11-р анги
Физикийн Ерөнхий Шалгалтанд бэлтгэгчдэд өгөх зөвөлгөө

Найзууд

сургалтын блог Сургалтын блог altnaa



:-)
 
xaax