Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая

хүүхдийн эрх

Төрсөн цагаас нь эхлэн 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ.  Хүүхдийн нас бие оюун ухааны төлөвшил болон бусад онцлогоос нь хамааруулан хүүхдэд онцгойлон эдлүүлэх ёстой эрхүүдийг хүүхдийн эрх гэнэ. Монгол Улс 1996 онд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдсан.  

·         Эсэн мэнд амьдрах эрхтэй : Үүнд хүүхдийн амьдрах эрх, нөхцөлийг бүрэлдүүлэх хүнс, эмнэлэгийн үйлчилгээ авах эрх.

·         Хөгжих хамгаалуулах эрхтэй: Хүүхдийн бүрэн төгс хөгжихөд нь шаардагдах  зүйлүүд энд хамрагдана. Тухайлбал боловсрох, тоглон наадах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, мэдээлэл авах, чөлөөтэй сэтгэх, шүтэн бишрэх зэрэг эрх.

·          Төрсний бүртгэлд бүртгүүлэх ба нэр авах

·         Хүүхдийн хөдөлмөр

·         Хүүхдийг үл хайхрах ба шоовдорлох 

Орон гэр байхгүй их олон хүүхдүүд тараншенд амьдарч байна. Эдгээр хүүхдүүд маань хоол хүнс байхүй, эмнэлгийн үйлчилгээ авахгүй, төрөөс ямар нэгэн тусламж тэтэгэмж авч чадахгүй байна. Мөн сурч боловсорч чадахгүй, зарим хүүхдүүдийн адил зориулалтын тоглоомын газар наадан тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй,  хэн нэгнээр хамгаалуулж чадахгүй  байна. Эдгээр хүүхдүүд эмнэлэгт үзүүлэе гэхээр бичиг баримт байхгүй, гэрийн хаяг тодорхой биш, бохир заваан байна гэдгээс болоод эмнэлэг эмч нар хүлээн авдаггүй, үхэхийн даваан дээр л яах аргагүй эмнэлэг хүлээн авч байна. Тоглоомын газар бусад хүүхдүүдтэй тоглож чадахгүй байна . Учир нь эцэг эхчүүд тэдгээр хүүхдүүдийг аюултай муу хүүхдүүд гэсэн ойлголтыг өөрийн хүүхдүүдээ өгсөнөөс болоод бусад хүүхдүүд  тэднээс айж хөөж байгаа учраас тоглож чадахгүй байна. Эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд хүртэл эрх нь зөрчигдөх явдал байна.  Эдгээр хүүхдүүдэд ихэвчлэн чөлөөтэй сэтгэх, шүтэн бишрэх, эрх нь илүү зөрчигдөж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдэд ихэвчлэн өөрийн бодол санааг тулган ийм юм сур, тийм юм хий гэж тулган, тэдний бодол санаа болон юу сурч юу хийх гэж байгааг сонсдоггүй байна. Үүнээс болоод хүүхдүүд чөлөөтэй бодож  сэтгэхээ больж өөрийн шийдэж болох зүйлийг ч гэсэн шийдэхгүй аав мэднэ , ээж мэднэ тэд хийнэ, тэд шийднэ гэж хэлдэг. Мөн  шүтэн бишрэх эрх зөрчигддөг. Аав, ээж ямар шашин шүтнэ түүнийг л шүтэх ёстой гэдэг. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт их байна. Тэд ар гэрээ тэжээхийн тулд сургуульд сурахгүй зах дээр тэрэг түрэх, машин угаах, ачаа зөөх, гэх мэт олон төрлийн ажил эрхлэж байна. Эцэг эх нь ихэвчлэн  нас 30 гарсан учир ажил олдохгүй гэх мэтээр шалтаг хэлэн ажил хийлгүй хүүхдүүдээрээ ажил хийлгэж байна. Мөн эцэг эхчүүд их олон цагаар ажилаа хийж үр хүүхдүүдээ үл хайхран,тэднийг халамжилж асарах үүргээ мартаж эхэлдэг. Хамгийн гол нь эрх нь зөрчигдөж багаа хүүхдүүдийн эцэг ,эх, халамжлагч нартай уулзаж тэдэнд хүүхэд хүмүүжүүлэх талаар заан сургах, гэр бүл нийгэмийн гол үндсэн нэгж мөн гэдгийг заан ухамсарлуулах  хэрэгтэй.  Хотод амьдардаг хүмүүс гадаад гарвал амьдрал дээшлэнэ, хөдөөний хүмүүс хотод ирж амьдарвал амьдрал дээшлэнэ гэсэн буруу ойлголттой байдаг. Үүнээс болж их олон хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна, Жнь:хөдөө орон нутгаас ирээд  сургуульд сурах боломжгүй, төрөөс эдлэх ёстой эрхээ эдлэж чадахгүй,  хүүхэд шинээр төрөөд бүртгүүлэн гэрчилгээ авч чадахгүй байна. Миний нэг таньдаг хүнийг ээж нь төрүүлэх үедээ нас бараад аав  нь түүнийг өөрийн ээж аав дээр орихоод  хот явсан тиймээс өвөө эмээ  нь түүнийг халамжлан өсгөсөн. Тэд олон жилийн өмнө хөдөөнөөс хотод шилжин ирсэн. Гэвч тэр охиныг Монгол улсын иргэн гэж бүртгүүлээгүй байна. Үүнээс болж  16 нас хүрээд иргэний үнэмлэхээ авч чадаагүй.  Мөн удахгүй тэр охин жэрэмсэн болж хүүхэд төрүүлээд түүндээч бас гэрчилгээ авч  Монгол улсын иргэн хэмээн бүртгүүлж чадаагүй, улсаас өгч байгаа тэтгэмжинд  хүртэл хамрагдаж чадаагүй байна. Ээж охин хоёр хоеулаа Монгол улсын иргэн биш тиймээс  ч хамгаалуулах газар байхгүй байна. Яагаад ийм зүйл болж байна вэ гэхээр хүн бүр хуулиа мэддэггүй, үүргээ биелүүлдэгүй, эцэг эхийн хариуцлагүй байдлаас хүүхэд хохирч байна. Хүмүүс бид энэ бүх зүйлд төр буруутай мэтээр хэлдэг. Бичиг баримтаа шилжүүлэх хөөцөлдөх нь мэдээж их явдалтай. Цаг зав их үрсэн хүндрэлтэй байдаг. Хэрэв бид өөрийн гэсэн ухамсартай эх орноо гэсэн сэтгэлтэй бол энэ бүх зүйлийг төвөгшөөлгүй хийх хэрэгтэй. Энэ нь нөгөө талаараа бид өөрсдийнхөө төлөө хийж байгаа боловч эх орондоо оруулж байгаа хувь нэмэр юм. Иргэн хүн үүргээ биелүүлэх хэрэгтэй гэдгийг ухамсарлах нь хамгийн чухал асуудал болоод байна. Хүүхдийн хүмүүжилд эцэг, эх шууд нөлөөлдөг. Бид өнөөдөр зөвхөн хүүхэд өлсөхгүй, даарахгүй, эсвэл бусдын хүүхдээс илүү үнтэй зүйл идүүлэж, уулгах ,хувцаслах гэх мэт зүйлд анхаарлаа хандуулан тэднийг ямар хүмүүжилтэй хүн болгох тал дээр анхаардаггүй.  Бид юу ярьж ,юу хийж байна тэр бүгдийг хүүхдүүд маань харж байгаа. Бид хүүхдүүдээ жаахан юм ойлгохгүй гэж боддог учраас хүүхдийнхээ хажууд бие биетэйгээ муухай харьцах, хэн нэгнийг муулах, хэрэлдэх, цаашилвал зодолдох асуудал гаргадаг. Энэ бүгдийг харж хүмүүжсэн хүүхэд хэн нэгийг хүндлэх, бусадтай зөв харьцаж чадахгүй. Мөн хүүхдүүдээ бусдын хүүхэдтэй зүйрэлдэг. Хүүхдээ заавал онц сур гэдэг  харин бид өөрийн хүүхдэд маань сайн тал байгааг олж хардаггүй байна. Жнь: Би том хүүгээ заавал онц сурах ёстой гэж загнадаг, түүний найз онц сурдаг учир би хүүхдээ чи түүн шиг байх ёстой гэтэл чи чадахгүй байна гэж загнадаг. Харин би найз нар бол багш нараас нь миний хүү онц сурч чадахгүй ч гэсэн хүү маань  бусдыг хайрлах, хүндлэх зүрх сэтгэлтэй гэдгийг  сонсоод өөрөөсөө их ичсэн.  Би хүүхдийг бусад хүүхдүүдтэй зүйрлэж болохгүй гэдгийн мэддэг боловч хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ онц сур гэж над шиг шаардлаг тавьдаг байх гэвч энэ нь их буруу зүйл, харин тэдэнд зөв хүмүүжил олгох нь эцэг эх бид нарын үүрэг хариуцлага шүү гэж хэлмээр байна. 
А.Хишигсайхан, Л. Оюунтуяа Хүүхдийн эрх гэж юу вэ? Зарим нэгээс нь нэрлэнэ үү. Та одоо өөрийнхөө хот эсвэл хөдөө орон нутгаа үнэлэж үзээрэй. Таны орчин тойрны нөхцөл байдалд хүүхэд ямар бэрхшээлүүддтэй тулгарч байна вэ? Монголд ямар арга замаар хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж байна вэ? Жишээ гаргаарай. Эдгээр хүүхдүүдэд туслахын тулд юуг хийж болох вэ? Хүүхдийг хэрхэн ёс суртахуунтай хүн болггон хүмүүжүүлэх вэ? 

Бүх талаар эрх эдлэх хүн бол хүүхэд юм. Хүүхэд өөрийгөө хамгаалах, хянах ямар ч чадваргүй. Энэ дэлхийд мэндлээд л хүнээр асруулж, хамгаалуулах эрхтэй. Өсч том болтлоо эх орон, эцэг эх хэн ч хүүхдийг хамгаалах үүрэгтэй. Жишээ нь: Хүүхэд сурч боловсрох эрхтэй. Хүүхэд сурч боловсрох эрхийг төрөөс болон эцэг эхчүүд бүрэн дүүрэн хариуцах үүрэгтэй. Хүүхдийг сургуулиас гаргаж хүнд хүчир ажил хийлгэдэг эцэг эхчүүд олон байдаг. Өдрийн идэх хоолыг нь олж байвал тэр хүүхдийн ирээдүй ямар байх нь хамаагүй юм шиг зарим хүмүүс үздэг.

Бидний эргэн тойронд эрх нь зөрчигдсөн, хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүүдүүд олон байдаг. Үүнд:

Эцэг эхийн хараа хяналт байхгүй

Ц        Нийгмээс хүүхдэд хүргэж байгаа мэдээлэл нь буруу, хүүхдийн хүмүүжил болон ёс суртахууны хувьд буруу мэдээлэлүүдийг маш ихээр олж авдаг.

Ц        Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс байдаг. Харин янз бүрийн PC болон хүүхдийн хичээл сурлагат нөлөөлөх зүйлүүд гадуур эргэн тойронд нь их байдаг.

Ц        Эцэг эхчүүд хүүхдийнхээ бодол санааг мэдэж чөлөөтэй илэн далангүй ярилцаж чаддагггүйгээс болж хүүхдүүд буруу зүйлийг ихээр хийдэг. Мөн хүүхдийг загнахаа л урьтал болгодог. Буруу хийсэн зүйлийг нь зааж өгч засах биш харин загнахаар түүний үр дагавар сайн зүйлд хүргэхгүй.

Ц        Хүүхэд нийгмийн амьдралд оролцоод ирэхээр томчуудыг л харж дуурайж хийдэг. Харин хүмүүс өөрсдөө ямар ч хүүхдэд үлгэр дууриалал байхаар байж чаддаггүй.

Монгол улсад хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хамгийн ойрын жишээ гэвэл зарим хүмүүсийн амьдрал ядуу байдлаас болж хүүхдээрээ гуйлга гуйлгуулах болсон. Өвлийн хүйтэнд маш жаахан хүүхдийг гудамжинд  гуйлга гуйлгуулж суулгадаг. Мөн өөрөө хүүхэдтэйгээ сууж хүүхдээ бусдад харуулж гуйлга гуйдаг. Энэ балчир жаахан хүүхдүүд ээж аавын хайраар дулаан орон гэрт гэдэс цатгалан, өмсөх хувцастай явж байх байтал тэсгэм өвлийн хүйтэнд гудамжинд гуйлга гуйгаад сууж байхаар үнэхээр өрөвдөлтэй бөгөөд харамсалтай санагддаг. Тэр хүүхдийг гудамжинд хэдэн төгрөгнөөс болж суулгасанаар эрүүл мэнд бүх талаараа хүүхэд хохирч байгаа юм. Эцэг эхчүүд хүлээх үүргээ ухамсарлахгүй хүүхдээрээ мөнгө олуулж өөрсдийгөө тэжээл байгаа энэ байдал маш хэрцгий зүйл юм. Мөн төрөөс хүүхдүүдэд сар бүр мөнгө өгч байхад тэр мөнгийн хүүхдүүд өөрсдөө биш эцэг эхчүүд нь хэрэглэж байна. Сар бүрийн мөнгийг  нь хурааж байгаад сургуульд ороход нь хэрэглэх ч юмуу хүүхдэд өөрт нь зориулахыг эцэг эхчүүд ойлгохгүй өөрсдөө л байнга хэрэглэдэг. Мөн энэ мөнгө өгсөн байдлаас үүдэн хүүхэд гаргаад ажил хийхгүй амьдрана гэсэн зарим эцэг эхчүүд бодолтой байсан. Мөн бага наснаас нь эхлээд л сургуулиас гаргаад зах дээр хүнд ачаа үүрүүлж хүүхдээс хэтэрсэн хүнд хөдөлмөр эрхлүүлж байна. Олсон мөнгөөр нь зарим нь архи ууж дахиж мөнгө олж ир гэж зоддог ч хүмүүс бас байдаг байна.

Бидний хувьд эдгээр хүүхдүүдэд туслах хүсэл байдаг ч зарим талаараа яаж хийх вэ гэдгээ сайн мэддэггүй. Өнөөдөр би эдгээр хүүхдүүдэд мөнгө өгөөд туслаж чадахгүй ч гэсэн цугалаанд явуулж Эзэнийг таниж мэдэхэд туслах боломжтой. Цорын ганц үнэн Бурхантай хамт бүгдийг давахад хялбар байх болно. Мөн сургуулиас завсардан явах боломжгүй болсон тохиолдолд харъяалагдах газар нь бичиг баримтийг нь бүрдүүлэхэд туслах, сургуульд орж суралцахад нь тусах гэм мэт боломжууд байна. Гэвч тэндийг эцэг эхүүд үүнд таатай хандахгүй байх. Учир нь тэд хүүдээрээ мөнгө олуулахыг илүүд үздэг. Үнэхээр хүүхдээ гэсэн сэтгэлтэй ямар ч эцэг эх хичнээн ядуу байсан хүүхдээ сургуульд нь явуулахыг хичээдэг. Тиймээс тэдний эцэг эхэд нь хүүхдийнхээ ирээдүйн төлөө бага ч гэсэн зүйл хийхийг ятган ойлгуулах нь хамгийн чухал байх гэж бодож байна. Хүүхэд мөнгө олох хэрэгсэл биш. Тэднийг маш том ирээдүй хүлээж байгаа шүү дээ. Багаасаа цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй гудамжинд гарч хүнд хөдөлмөр эрхлэн, томчуудын дунд өссөн хүүхдүүд ямар сэтгэхүйтэй болон нь тодорхой. Тэдний ихэх нь жаахан байхаасаа том хүн шиг ярьж, архи тамхи мэтийн хорт зүйлсийг хэрэглэж үзсэн байдаг. Мөн тэдний зарим нь бага насандаа бэлгийн харилцаанд орсон байдаг нь харамсалтай. Юу ч мэдэхгүй жаахан хүүхдүүдийг уруу татан ашиглах хүмүүс олон байдаг. Ийм нөхцөлд өссөн хүүхдүүд гэр бүлдээ, эцэг эхийнхээ хайр халамжинд, цэцэрлэг сургуульд суралцаж өссөн хүүхдүүдийг бодвол ёс суртахууны доголдол ихтэй байдаг. Хүүхдийн ёс сутахуун, хүмүүжил ямар байхаас хамааран ирээдүйн амьдрал ямар байх нь, мөн тэдний үр хүүхдүүд ямар байх нь хамаарна. Хүүхдийг хүмүүжүүлэгч нь Бурхан юм. Харин эцэг эхчүүд хүүхдийн өмнө хүлээх үүргээ л биелүүлэх хэрэгтэй. Гэтэл эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ өмнө буруу зүйлүүдийг хийдэг. Мөн хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун нь цэцэрлэг, сургуулиас ихээхэн хамаардаг. Хамгийн гол олж авах ёс суртахуун нь гэр бүл байдаг. Хүүхэд эцэг эхээ хэдий хүндлэнэ бусдыг ч мөн адил хүндэлж чадна.  Гэрийн хүмүүжлийг хүүхэд өөр газар гаргадаг. Иймээс эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага маш чухал юм. Ёс суртахуунтай хүмүүжүүлнэ гээд л бүх зүйлийг нь хориод өөрийнх нь бодлыг сонсохгүй хэт их нэг зүйлрүү туйлширвал тэр нь эцэстэй тийм ч сайн үр дагаварт хүргэхгүй. Эцэг эхчүүдийн гол алддаг зүйл нь хүүхдээ сонсдоггүй. Чи хүүхэд байж цаашаа, чи чадахгүй, чи болохгүй хэмээх хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж чаддаггүй. Хүүхдээ сонсож мөн ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол хүүхэд том болоод ээж аавтайгаа хөндий болж юмаа нуудаг болно. Анхнаасаа эцэг эх, хүүхэд ойлголцоод явахад хүүхэд ямар нэг байдлаар буруу зүйл хийх гэж байхад эцэг эх нь тэрийг мэдсэнээр хүүхдэдээ буруу хэмээн ойлгуулж өгч чадна. Харин хэзээ ч ойлголцдоггүй бол хүүхэд юмаа нууж явсаар байгаад эцэст нь буруу зүйлд унан хүүхэд өөрөө хохирох болно. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ загнах биш зааж хэлж өгөх нь чухал юм. Тиймээс хүүхдийн хүмүүжил томчууд биднээс л хамаач байна. Хүмүүсээ хүний, өөрийн гэлгүй хүүхэд бүрийг хүндэтгэн хайрлацгаая. Хүүхдүүд бол бид бүхний, энэ дэлхийн, эх орны маань ирээдүй шүү дээ. Монголын үрс маш олон болох болтугай.

Гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж мөн. Энэ юу гэсэн утгатай вэ? Ямар арга замуудаар гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж болдог вэ? Монгол Улсын Хууль гэр бүлийг хэрхэн дэмжиж, бэхжүүлж байна вэ? Та өөрийн ТББ болон сүм цуглаандаа юу хийж, гэр бүлийн амьдралыг сайжруулахын тулд яаж үйлчилж болох вэ?

Гэр бүлээс нийгмийн амьдрал эхлэлтэй. Гэр бүлүүд оршин тогтнож байж нийгэм үүснэ. Энэ дэлхийд хүн анх мэндлээд л гэр бүлд өсдөг. Аливаа нэгэн зүйл нь хүмүүсийн хамтран бий болгосон зүйл байдаг. Нийгэм ч гэсэн хүмүүсийн бүрдэл түүний үйл ажиллагаа юм. Иймээс гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж юм. Тухайн нэг гэр бүл ямар байхаас шалтгаалан улс орны хөгжил дэвшил, нийгмийн байдал хамаардаг. Гэр бүл элэг бүтэн сайн сайхан байх нь ганц гэр бүл биш улс оронд хамааралтай. Гэр бүлүүд тотворгүй, салалт бий болсоноор улс оршин тогтноход хүндрэлтэй. Нийгэмд хүн бүрийн оролцоо чухал үүрэгтэй. Гэр бүл амар тайван, эвтэй байсанаар нийгмийн амьдрал ч мөн адил тайван байх болно. Гэр бүлдээ санаа зоволтгүй амар тайван бол хүн бүр нийгэмд оролцох оролцоо, ажиллах чадвар нь ч илүү үр дүнтэй байх болно. Тухайн хүн нийгэмд гараад ямар байх нь түүний гэр бүлээс олсон хүмүүжилтэй шууд холбоотой байдаг. Иймээс гэр бүл хүний анхны нийгмийн амьдрал юм.   Хүүхэд төрөх үедээ нийгмийн нэгэн нэгж болох нэг гэр бүлд төрж, өсөн торниж, том хүн болдог. Тухайн нэг хүүхэд том болоон гэр бүлтэй болсноор ахин нэг цоо шинэ нийгмийн үндсэн нэгжийг бий болгодог. Тухайн нэг гэр бүл таван хүүхэдтэй байхад тэдгээр хүүхдүүд өсөн том болж тус тусдаа шинэ гэр бүл болдог. Тэд шинэ нийгмийн нэгжийг бий болгодог. Үүнээс хархад эцэг эхийн хүмүүжлээс хүүхдийн ирээдүй бүр нийгмийн байдал ямар байх нь хамааралтай болдог байна.

Монгол улсын хуульд гэр бүлийг дэмжих талаар олон зүйл тусгасан байдаг. Гэвч Монголчууд гэр бүлийн хуулийг судлаж эрх болон үүргээ хэрэгжүүлэх нь цөөхөн байдаг. Энэ тухай мэдэллийг олон нийтийн хэвлэлүүдээр олж мэддэг. Хүмүүс ихэвлэн бодит зүйлийг хүсдэг. Тухайн гэр бүлийг дэмжихийн төлөө нийгэмд юу хийж байна вэ гэхээс илүү гар дээр нь юу өгч байна вэ гэдгийг харах нь их байдаг. Ихэнх хүмүүс мөнгөн дүнгээр дэжихийг л төрөөс дэмжиж байна гэж ойлгодог. Тэр байдал нь эцэстээ буруу зүйлд хүргэсэн жишээ саяхан болсон. Жишээ нь: Шинээр гэр бүл болсон залуу хосуудад 500 000 төгрөг өгч дэмжиж байсан. Энэ нь нэг талаараа шинхэнэ гэр бүл болж байгаа хүмүүс их дэмжлэг болж, хамтран амьдраад үр хүүхэдтэй болсон ч гэрлэлтээ батлуулаагүй байсан хүмүүс гэрлэлтээ  батлуулан албан ёсоор гэр бүл болох гэх мэт олон сайн тал  байсан ч нөгөө талаараа сөрөг зүйлийг авчирсан. Мөнгө өгч байгаатай холбогдуулан хуурамч гэрлэлт бий болж зөвхөн тэр мөнгийн аваад л салах зорилготой байдал газар авсан. Зарим тохиолдолд гэр бүлийн эхнэр, нөхөр салж  хуурамчаар өөр хүнтэй дахин гэрлэлтээ батлуулан мөнгийг хувааж аваад салсан тохиолдол Монголд олон гарсан. Тэд гэрлэлт бол тоглоом биш гэдгийг ойлгоогүй, өнөөрөр 250 000 төгрөг хэдэн өдөр идээд л дуусах зүйл, харин гэрлэлтээ бүртгүүл байна гэдэг насан туршдаа Монгол улсын бүртгэлд байна гэсэн үг. Үүнээс болж дараа нь жинхэнэ ханьтайгаа учиран гэрлэх үед том асуудалд орно гэдгээ мэддэггүй. Энэ байдлаас харахад улс нь гэр бүлээ дэмжээд байгаа юм шиг боловч хүмүүсийн амьдрал зөвхөн мөнгөөр үнэлэгдэж буруу зүйлүүд нийгэмд гарч ирсээр байсан. Төрийн албан хаагч, нэг айлын 3 хүүхэд дээд сургуульд сурдаг мөн малчин айлын хүүхдийг төрөөс төлбөрийг нь дааж сурган боловсрол эзэмшүүлдэг. Энэ нь бол үр дүнтэйгээр дэмжиж байгаа юм. Цаашид төгсөж гараад улсдаа ажиллаж эх орондоо хувь нэмэр оруулна гэсэн үг юм. Хүмүүс төрийн гаргасан бодлогыг зөвөөр ашиглавал тэр бол дэмжлэг болж чадна. Харин хүмүүс буруу зүйлээр ашиглаад байгаа нь харамсалтай юм. Дэмжлэг нь гэр бүлийг илүү ихээр бэхжүүлэх тал дээр хомс юм. Ер нь гэр бүлийг дэмжиж байгаа зүйл нь мөнгөн хэлбэр л байдаг. Хүмүүсийн бодол санаа ч гэсэн төрөөс мөнгө авахыг л боддог. Гэхдээ энэ нь байх ёстой зүйл ч гэсэн ямар нэгэн авилгаар биш тэгш эрхтэйгээр гэр бүлд хүрж чаддаг байх хэрэгтэй. Мөн ядуу болон яг хэрэгтэй хүндээ очиж чаддаг нь ховор байдаг. Очих ёстой хүндээ хүрэхээс өмнө өөр хүмүүсийн зүйл болдог ийм байдал Монголд их байдаг. Энэ байдлаас болж бусдадаа итгэх итгэл алдарсан мөн хардалт маш ихээр болж төрд тэргүүлж яваа хүмүүсээ удаан ажиллуулахгүй тогтворгүй байдал үүссэн. Төр засгийн хүмүүс байнга солигдохоор улс орон хөгжиж дээшлэхэд ч сөрөг үр дагавартай.

Бид гэр бүл болоогүй залуу хүмүүсийн хувьд амьдарлын туршлага бага учираас эргэн тойрныхоо гэр бүлүүдэд туслах тал дээр тийм ч сайн үр дүнтэй зүйл хийж чаддаггүй. Харин цуглааныхаа гэр бүлийн хүүхдүүдэд библийн дагуу хэрхэн төлөвшин хүмүүжиж гэр бүлдээ, болон найз нөхдийнхөө дунд ямар үлгэр дууриалалтай сайн хүн болох тал дээр нь сургаж туслах боломжтой гэж бодож байна. Мөн өөрсдийн үеийн залуучуудад Гэр бүлийн талаарх сурсан хичээлээр сургалт явуулж үйлчлэх боломжтой. Мөн сүмийн залуучуудаас гадна итгэдэггүй залуучуудад итгэдэггүй найз нөхөддөө мөн адил сурсан хичээлээ ярилцаж заах талаар илүү үр дүнтэй ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр Монголын залуучууд гэр бүл төлөвлөлтийн талаар ямар ч ойлголт байдаггүй. Эцэг эхтэйгээ нээлттэй харьцаж чаддаггүй. Мөн гэр бүл болохоос нь өмнө зааж хэлээд өгөх ямар нэгэн зүйл ховор байдаг. Сургуулиа төгс ч амжаагүй өөрийн гэсэн амьдрах гэр оронтой ч болж чадаагүй байхдаа хүүхэдтэй болж бөөн олон дарамт, асуудалд унадаг. Энэ нь гэр бүл төлөвлөлт гэдэг ойлголттой шууд хамааралтай юм. Эхлээд гэр бүл болохоосоо өмнө төлөвлөлт байх хэрэгтэй. Ажилтай, орон гэртэй болсон хойноо хуримаа хийж амьдрах нь сайн гэдгийг одоогийн залуус ойлгохгүй байна. Итгэгч биш хүмүүс гэр бүл болохоосоо өмнө унтаж бэлгийн харилцааг хамгийн түрүүнд тавьдаг. Энэ байдал нь буруу гэдгийг ойлгож мэдээгүй учраас ийм байдалд ордог. Харин итгэгч хүмүүс бол энэ зүйлийг мэддэг. Энэ байдлаас болоод хүсээгүй жирэмсэлт болж үр хөндөлт хийлгэж хүний амь нас хороож байгаагаа ч ойлгохоо байсан хүмүүс их байдаг. Энэ байдал удаан үргэлжилбэл улс оронд маш муу үр дагавар авчрана. Иймээс гэр бүл болоогүй залуучуудад гэр бүл төлөвлөлт маш чухал юм. Иймээс бид өөрсдийн сурсан зүйлээ мэдээгүй байгаа бусадтайгаа хуваалцаж мэдүүлэх нь хамгаас чухал юм. Монголын ирээдүй хүүхэд залуучуудаас эхэлнэ. Тиймээс бид гэр бүл болсон ах эгч нартай тэгэх хэрэгтэй, ийм байх ёстой гэж зааж зөвлөж чалдахгүй ч тэдний хүүхдүүдэд өөрсдийн сурсан мэдснээ хуваалцснаар бага ч атугай дэмжлэг болох юм.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 18 -р хуудас Нийт хуудасны тоо: 22 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

bujee
bob
munhtuya
gantulga
ch.boldoo
soyombo
monjig
ganaa
altnaa
buyanaa
h.altaa
buj
enhbold

Ангилалууд

ñóðàã÷äàä ºãºõ зөвлөмж
Судалгаа
сургалтын хэрэглэгдэхүүн
цахим хичээл
видео хичээл
гэрийн даалгавар
эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
мэдээ мэдээлэл
Бие даалт
Цахим ном

Сүүлийн бичлэгүүд

Цахилгаан схем
соронзон орон
Цахилгаан хэлхээ
соронзон
Хүчний хэлбэрүүд/9-р анги/
10-р анги /Механикийн физик үндэс/
Физик
Цахилгаан орны хүчлэг
Цахилгаан
ЭЕШ-д бэлтгэгчдэд/Механик/
хүүхдийн тоглоом сонгоход физикийн мэдлэг хэрэгтэй юу?
физик гэж юу вэ?
9-р анги цахилгаан
11-р анги
Физикийн Ерөнхий Шалгалтанд бэлтгэгчдэд өгөх зөвөлгөө

Найзууд

сургалтын блог Сургалтын блог altnaa



:-)
 
xaax